Monday, December 13, 2010

Практик дээрхи Жанго төслүүд.

Сайн байцгаана уу. Шинэ жил дөхөөд л сэтгэл дотор гэгэлзээд л нэг тийм баярын байнаа :P
Ном тавьдаг уламжлалаа сэргээхээр шийдлээ. Гэхдээ нэг интернэт фолдер ухаад л бүгдий нь тавихаар жаахан тиймхэн юм. Тиймээс өөрөө харж байгаад таалагдсан номнуудаа бага зэргийн танилцуулга маягтайгаар тавьж байвал илүү сонирхолтой бас блогийг амьд болгох юм гэж бодлоо. Энэ блог мэдээж хууль бус зүйл хийж байгаа хэдий тийм ч өмөөрөх хүмүүс бий гэдэгт итгэлтэй байна. Хайлтын илэрцэд өртүүлэхгүйн тулд бүгдийг крилл үсгээр бичиж байнаа. За тэхээр сүүлийн үед жанго хэмээх вэб фрэймворк хүчээ авах хандлагатай байнаа.
Нэг нөхөр монголчууд нэг юмруу туйлшрамтгай л юм хойно хошуураад жанго гээд үхэлдээд байна ухааны юм ярьж байгаа харагдсан тэгвэл яадын жангог ч сурна php-ийн cms-үүдийг ч сурна бүгдий нь л сурах хэрэгтэй шдэ гэж хэлмээр байна. Тэхээр энэ фрэймворкийг файтон хэл дээр ашиглана. файтон хэл бол сурах ашиглахад хялбарын дээр цөөн коодоор өндөр бүтээмжид хүрэх боломжтой ультра хэл юм. Нээлттэй эхийнхэн их ашигладаг. Линукс системүүдэд бол файтон хэл угаасаа суугдцан ирдэг виндөүс дээр бол татаж авч ашиглах шаардлагатай. www.python.org.
Тэхээр юу гэх гээд байна вэ гэвэл та ерөөсөө динамик вэб апликэшнийг маш хялбар, дөт, энгийн, ойлгомжтой, цэгцтэй аргаар бүтээх боломжийг энэ жанго олгож байгаа юм. Сурах хэрэгтэй!!!
Энэ номны хувьд гэвэл хөгжүүлэлтийн орчингоо эхэлж тохируулахаас өгсүүлээд вэб блог, энгийн сошиал сайт хийх хүртэлх талаар заах юм. 2009 оны хэвлэл тул бараг л саяхных гэсэн үг.


татах

No comments:

Post a Comment