
Эндээс тат

Програмчлалын тэмцээнд бэлтгэгчдэд зориулсан гарын авлага. Програмчлалын олимпиадад ордог хүүхэд залуусаа энд тавьсан хоёр номыг уншаад заавал өөрийн болгох хэрэгтэй. Ингэж чадсан байх аваас та тэмцээнд түрүүлэхэд ядах зүйл байхгүй.
За нэгэн сайхан номыг тавилаа. Энэ ном бол програмчлалын олимпиадад хүч үзэхээр зэхэж байгаа монголын залууст хэрэг болох нь дамжиггүй. Номонд С програмчлалын хэл, Өгөгдлийн бүтэц, алгоритмуудыг оруулсан. Ер нь програмчлалын олимпиадын бүх бодлогууд хэдхэн бүлэг сэдэв аргачлалаар бодогддог юм байна. Энэ бүх аргачлалуудыг Uva-ийн онлайн програмчлалын тэмцээний хамгийн хүнд бодлогуудаас бүлэг сэдэв бүрээс нь шилэн авч жишээ болгон тавьжээ.
Програм хангамж хийнэ гэдэг нь дан ганц код бичээд байхын нэр биш юм мөн ганц хүний ч хийгээд дөнгөчихдөг ажил биш юм. Маш олон хүмүүс хамтран нэг багын тоглолт хийж байж сая нэг програм босдог ажгу. Тэр олон багын гишүүд дунд нэг юман дээрээ маш чадварлаг харин нөгөө өөр төрлийн ажил дээр жаахан муу хүмүүс байж болно. Тэгвэл тэр том програм хангамжийн төслийн хэсэг бүрийг чадах чадах хүнд өгч хурдан түргэн гүйцэтгэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол төсөл сунжирч мөнгө хий л урссаар байх болно. Өөрөөр хэлбэл төслийн ахлагч хийдэг хүн нь нөгөө хошин шог дээр гардаг шиг хувиарлалтыг нь шог хийгээд байж болохгүй. Аль болох төсөлд заасан хугацаандаа амжиж хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд төслийн ажилийн явцан маш сайн хувиарлалт зохион байгуулалт хэрэгтэй. Үүний тухай илүү дэлгэрэнгүй мөн яаж үүнийг хийх талаар мэдэхийг хүсвэл энэ ном танд зориулагджээ. Заавал төслийн ахлагч гэлтгүй төслийн нэгж болсон хөгжүүлэгч та бид нарт энэ ном хэрэгтэй гэж бодож байна. Номыг ЭНДЭЭС ТАТ-аарай.


Хүмүүс яагаад үнэгүйгээр програм хангамж хийж түгээгээд байдаг юм бэ? Нээлттэй эх гэж юу вэ? Тэдний хийсэн програмууд ямар лиценцийн доор харъяалагддаг вэ? Энэ бүгдийг мэдмээр байна уу? Тэгвэл ЭНДЭЭС ТАТаад унш.


Хэрвээ та J2EE ашиглан вэб програм хийж байгаа бөгөөд түүндээ Ajax технологийг ашиглахыг хүсч байгаа бол энэ номыг танд зориулжээ. 2007 онд гаргасан саяхны ном байна. Хурдан татаад аваарай.
Хэрвээ та нөгөө алдартай хакеруудын хэргэлдэг Линукс үйлдлийн системийн цөмийн ажиллагаа хийгээд С хэл дээр бичигдсэн бүх дотоод нарийн ширийн бүтцийг мэдэхийг хүсвэл энэ номыг уншаарай. Юмыг яаж мэдэхэв та дараагийн Линуксаас илүү лаг цөмтэй шинэ үеийн үйлдлийн систем биччих ч юм билүү ккк. Дашрамд энэ ном Монгол-Японы төв дээр бүрэн эхээрээ яг энэ зурагтайгаа байна лээ шүү. Би жаахан гарчиглаж байгаад хаячихсан. Ориг номч сайхан шүү гэхдээ энэ зэргийн юм бидэнд олдож байгаад нь бурхандаа талархахаас. Хурдан татаад аваарай.
Хэрвээ та эмбэддэд програмчлал сонирхдог электроникийн ангид байдаг бол энэ танд хэрэгтэй ном. Микроконтреллер буюу бага оврийн жижиг процессор дээр circuit үүсгэн тэрэн програм бичих тухай. 8051 серийн процессорыг номонд ашигласан.
Хэрвээ та PHP-г MySQLтэй холбон вэб програм бичих хэрэгтэй байгаа бол энэ ном танд үнэтэй туслагч болно. Эхлэн суралцагчидад ч гэсэн. Та бүгд файлыг татсаар байвал серверээс энэ номыг устгахгүй шүү. ЭНДЭЭС ТАТ