Saturday, December 19, 2009
Friday, September 4, 2009
more books ;)
Зөв юм хийгээд байнуу эсвэл буруу зүйл хийж байна уу? Баахан ном тавиад байсан чинь зохиогчийн эрх энэ тэр асуудлаар өрөнд уначих юм биш биз хэхэ. Заза энэ Самсиро гэдэг нэрний ард нуугдаж байгаа юм чинь зүгээр биз хэхэ. Юу гэж бодож байна хүмүүсээ? Цаашид ингээд нэмээд байх нь зөвүү?
Saturday, August 22, 2009
How to download ebooks using Google
I've found one video about that question from youtube.com. So on this vid, he is searching just pdf files, instead of it you can search other type formats. For example chm, djvu, doc, odt, mp3, wma so on...
And searching format is follows:
?intitle:index.of? [file type] [file name]
for example i'd like to search books associated with game programming. So i should to type on Google's query part as ?intitle:index.of? pdf game programming
Enjoy!
If i've a mistake in ma sentences, i'd apologize u okey
And searching format is follows:
?intitle:index.of? [file type] [file name]
for example i'd like to search books associated with game programming. So i should to type on Google's query part as ?intitle:index.of? pdf game programming
Enjoy!
If i've a mistake in ma sentences, i'd apologize u okey
Тоглоомын програмчлалтай холбоотой номнууд
Ийм блог надад байдагаа ч мартчихсан явжээ уучлаарай All ккккк. Дараах номнуудыг шууд
татахаар оруулж байгаадаа таатай байнаа.
I was to forget about my blog sorry all. Im adding new books about game programming, follows:
татахаар оруулж байгаадаа таатай байнаа.
I was to forget about my blog sorry all. Im adding new books about game programming, follows:
Friday, May 1, 2009
Tuesday, April 28, 2009
Sunday, April 26, 2009
Wednesday, April 15, 2009
#17 PHP Solution - Dynamic web made easy

Ер нь вэб хийнэ гээд л яриад байдаг гэхдээ яг яаж хийх вэ? Нэг юм хийгээд орхисон чинь SQL тарилганд өртөөд будаа болоод байвал яах вэ. PHP дээр динамик вэб хийхэх юу байх ёстой вэ тэр бүгдийг энэ номонд тусгажээ. Анхлан суралцаж байгаа хүмүүст нэн их хэрэгтэй ном. ЭНДЭЭС ТАТ
Monday, April 13, 2009
#15 Programming Challenges
Програмчлалын тэмцээнд бэлтгэгчдэд зориулсан гарын авлага. Програмчлалын олимпиадад ордог хүүхэд залуусаа энд тавьсан хоёр номыг уншаад заавал өөрийн болгох хэрэгтэй. Ингэж чадсан байх аваас та тэмцээнд түрүүлэхэд ядах зүйл байхгүй.ЭНДЭЭС ТАТМОЙ
#14 Art of Programming Contest
За нэгэн сайхан номыг тавилаа. Энэ ном бол програмчлалын олимпиадад хүч үзэхээр зэхэж байгаа монголын залууст хэрэг болох нь дамжиггүй. Номонд С програмчлалын хэл, Өгөгдлийн бүтэц, алгоритмуудыг оруулсан. Ер нь програмчлалын олимпиадын бүх бодлогууд хэдхэн бүлэг сэдэв аргачлалаар бодогддог юм байна. Энэ бүх аргачлалуудыг Uva-ийн онлайн програмчлалын тэмцээний хамгийн хүнд бодлогуудаас бүлэг сэдэв бүрээс нь шилэн авч жишээ болгон тавьжээ.ЭНДЭЭС ТАТ
Sunday, April 12, 2009
#13 Виртуал ертөнцийг хэрхэн хийцлэх вэ?

Виртуал ертөнцийг хиймээр байна уу? Маш олон тоглогчидтой тоглоомууд одоо хүчээ авч эхлэж байна. Та эндээс цаашдын бизнес санаагаа ч олж авч болох юм. Дэлгэрэнгүйг энэ номноос хар. ЭНДЭЭС ТАТ
#12 The Art of Project Management By Scott Berkun
Програм хангамж хийнэ гэдэг нь дан ганц код бичээд байхын нэр биш юм мөн ганц хүний ч хийгээд дөнгөчихдөг ажил биш юм. Маш олон хүмүүс хамтран нэг багын тоглолт хийж байж сая нэг програм босдог ажгу. Тэр олон багын гишүүд дунд нэг юман дээрээ маш чадварлаг харин нөгөө өөр төрлийн ажил дээр жаахан муу хүмүүс байж болно. Тэгвэл тэр том програм хангамжийн төслийн хэсэг бүрийг чадах чадах хүнд өгч хурдан түргэн гүйцэтгэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол төсөл сунжирч мөнгө хий л урссаар байх болно. Өөрөөр хэлбэл төслийн ахлагч хийдэг хүн нь нөгөө хошин шог дээр гардаг шиг хувиарлалтыг нь шог хийгээд байж болохгүй. Аль болох төсөлд заасан хугацаандаа амжиж хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд төслийн ажилийн явцан маш сайн хувиарлалт зохион байгуулалт хэрэгтэй. Үүний тухай илүү дэлгэрэнгүй мөн яаж үүнийг хийх талаар мэдэхийг хүсвэл энэ ном танд зориулагджээ. Заавал төслийн ахлагч гэлтгүй төслийн нэгж болсон хөгжүүлэгч та бид нарт энэ ном хэрэгтэй гэж бодож байна. Номыг ЭНДЭЭС ТАТ-аарай.
#11 Operating Systems Design and Implementation, 3rd edition by A.S.Tanenbaum, A.S.Woodhull

A.S.Tanenbaum, A.S.Woodhull нарын бичсэн үйлдлийн системийн загварыг хэрхэн гаргаж мөн хэрхэн бичих тухай ном. Энэ номон дээр Миникс3 үйлдлийн систем дээр жишээ болгож тайлбарласан байгаа. Өөрийн гэсэн үйлдлийн системийг эхнээс нь бичсээр байгаа бол мөн ирээдүйн үйлдлийн системийн чиг хандлагыг ойлгомоор байгаа бол мөн үйлдлийн систем хэрхэн ажилладгийг мэдмээр байгаа бол бүү хоцроорой хурдан татаж аваад энэ номыг унш.
ЭНДЭЭС ТАТСУ
#10 The Design and Implementation of the FreeBSD Operating System

FreeBSD үйлдлийн системийн хийц хийгээд түүнийг хэрхэн бичсэн талаархи нарийн ширийнийг мэдэхийг хүсвэл энэ номыг унш.
ЭНДЭЭС ТАТ
#9 Нээлттэй эх болоод үнэгүй програм хангамжийн лиценцийн тухай ойлголт авах нь
Хүмүүс яагаад үнэгүйгээр програм хангамж хийж түгээгээд байдаг юм бэ? Нээлттэй эх гэж юу вэ? Тэдний хийсэн програмууд ямар лиценцийн доор харъяалагддаг вэ? Энэ бүгдийг мэдмээр байна уу? Тэгвэл ЭНДЭЭС ТАТаад унш.
Friday, April 10, 2009
#7 C++ маш товч

C++ in nutshell буюу ямар нэгэн элдэв зүйл нуршилгүйгээр тайлбарлах ёстой зүйлийг бүгдийг нь тайлбарласан энэхүү номыг хурдан татаад ав.
ЭНДЭЭС ТАТ
#6 Pro web 2.0 App development with GWT

Google Widget Toolkit хэмээх хэрэгслийг ашиглан мэргэжлийн вэб 2.0 програмуудыг бичихийг хүсвэл энэ номыг танд зориулжээ. Ингэснээр Ajax-ийг хялбархан ашиглах болно.
ЭНДЭЭС ТАТ
#5 Ajax on java
Хэрвээ та J2EE ашиглан вэб програм хийж байгаа бөгөөд түүндээ Ajax технологийг ашиглахыг хүсч байгаа бол энэ номыг танд зориулжээ. 2007 онд гаргасан саяхны ном байна. Хурдан татаад аваарай.ЭНДЭЭС ТАТ
#4 Линуксийн цөмийг ойлгох нь
Хэрвээ та нөгөө алдартай хакеруудын хэргэлдэг Линукс үйлдлийн системийн цөмийн ажиллагаа хийгээд С хэл дээр бичигдсэн бүх дотоод нарийн ширийн бүтцийг мэдэхийг хүсвэл энэ номыг уншаарай. Юмыг яаж мэдэхэв та дараагийн Линуксаас илүү лаг цөмтэй шинэ үеийн үйлдлийн систем биччих ч юм билүү ккк. Дашрамд энэ ном Монгол-Японы төв дээр бүрэн эхээрээ яг энэ зурагтайгаа байна лээ шүү. Би жаахан гарчиглаж байгаад хаячихсан. Ориг номч сайхан шүү гэхдээ энэ зэргийн юм бидэнд олдож байгаад нь бурхандаа талархахаас. Хурдан татаад аваарай.ЭНДЭЭС ТАТ
#3 Микроконтроллерийн архетектур, түүнийг програмчлах
Хэрвээ та эмбэддэд програмчлал сонирхдог электроникийн ангид байдаг бол энэ танд хэрэгтэй ном. Микроконтреллер буюу бага оврийн жижиг процессор дээр circuit үүсгэн тэрэн програм бичих тухай. 8051 серийн процессорыг номонд ашигласан.Хурдан татаж авахаа мартваа дараа дахиж upload хийх гэж жаахан төвөгтэй байдаг юмаа.
ЭНДЭЭС ТАТ
#2 PHP MySQL database applications
Хэрвээ та PHP-г MySQLтэй холбон вэб програм бичих хэрэгтэй байгаа бол энэ ном танд үнэтэй туслагч болно. Эхлэн суралцагчидад ч гэсэн. Та бүгд файлыг татсаар байвал серверээс энэ номыг устгахгүй шүү. ЭНДЭЭС ТАТ
Анхны бичлэг
Сайн байцгаана уу?
Намайг Самсиро гэдэг. Би одооноос эхлээд өөртөө цуглуулсан програмчлалын номнуудаа энд тавихаар боллоо. Програмчлалын холбогдолтой хэрэгтэй номнуудаа samsiro@gmail.com хаягруу захиа бичиж хүсэж болно.
Намайг Самсиро гэдэг. Би одооноос эхлээд өөртөө цуглуулсан програмчлалын номнуудаа энд тавихаар боллоо. Програмчлалын холбогдолтой хэрэгтэй номнуудаа samsiro@gmail.com хаягруу захиа бичиж хүсэж болно.
Subscribe to:
Posts (Atom)









